Цагдаагийн байгууллагаас хүн амины гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн.
Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсны улмаас хоолойг нь боож амь насыг хохироох хэрэг үйлдээд зугтсан байсан.
Цагдаагийн байгууллага гэмт этгээдийг шуурхай илрүүлэн дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулсан” гэв.