Цахим сүлжээнд “Тоглож байгаад өөрийнх нь хүүхдийг санамсаргүй оносны төлөө өсвөр насны хүүхдийг зодсон” гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан.
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэв.
Иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дуудан тайлбар, мэдүүлэг авч байгаа аж.