Сангийн яамнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаагаас Сангийн яам шүүхэд хандсан гэх мэдээллийг шалгаж өгнө үү гэж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хүсэлт ирүүлсэн.
Энэ хүсэлтийг Цагдаагийн байгууллага гомдол, мэдээллээр бүртгэж аваад шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Ямар эх сурвалжаар, ямар хүмүүс Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой мэдээллийг олон нийтэд тараасныг шалган тогтооно” гэв.