Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын даргаар хурандаа С.Баатаржавыг томиллоо

Хууль
зүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Нэг цагийн дотор ЦЕГ-ын
даргыг солино” гэж мэдэгдсэн.

Харин дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаас ЦЕГ-ын дарга,
хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал,
хурандаа С.Баатаржавыг томиллоо.

С.Баатаржавын товч танилцуулга:

Боловсрол:

-Цагдан
сэргийлэх дээд сургууль

-ОХУ-ын
Дотоод явдлын яамны удирдлагын академи

-МҮДС
хууль зүйн магистр

Мэргэжил:

-Эрх
зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

-Төв
аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах
төлөөлөгч,

-Сэлэнгэ
аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн
дарга,

-Дархан-Уул
аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд
дарга,

-Цагдаагийн
ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч,

-Дархан-Уул
аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,

-Нийслэлийн
засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,

-Улсын
мөрдөн байцаах газрын дарга,

-Сэлэнгэ
аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,

-Цагдаагийн
ерөнхий газрын тэргүүн дэд дарга,

-Цагдаагийн
ерөнхий газрын дарга,

-Хууль
сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *