Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 15 настай охины амийг гэр бүлийн хамаарал бүхий хүн хохироосон нь тогтоогдсон DNN.mn

Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж, толгойдоо гэмтэл авч нас барсан байж болзошгүй гэх хэрэг гарсан. Энэ хэргийг урьдчилсан байдлаар талийгаачийн нагац эгч нь үйлдсэн нь тогтоогдсон байна. Одоогоор талийгаач охины нагац эгчийг орон нутагт цагдан хорьсон гэдгийг мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас 16.00 цагаас албан ёсоор мэдээлэл хийх гэнэ.

Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг талаар албаныхан мэдээлж байв.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өмнө нь хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Талийгаач охин нэгдүгээр сарын 12-нд толгойн гэмтлийн улмаас эмнэлэгт очиж, яаралтай тусламж авсан. Тэгээд маргааш нь бас эмнэлэгт очиж боолт шинээр тавиулсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд дахин очсон. Мөн нэгдүгээр сарын 28-ны орой эмнэлэгт очиж, тусламж авсан боловч харамсалтайгаар нас барсан. Охин нийт дөрвөн удаа эмнэлэгт хандсан нь үнэн.

Одоогоор шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй байна. Яг юунаас болж талийгаач охин нас барсан гэдгийг бүрэн тогтоогоогүй.

Урьдчилсан байдлаар талийгаач охины гавлын яс хугаралгүй, тархины голомтод өөрчлөлтгүй, толгойн оройн хэсэгт үүссэн 3:1 см хэмжээтэй язарсан шархтай байсан. Уг шарх нь бохирдож, бугласнаас шалтгаалан тархины идээд үрэвсэл үүсч, нас барсан байх магадлалтай гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн.

Бид өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахад охин нэгдүгээр сарын 12-нд толгойн шархандаа оёдол тавиулж, нэгдүгээр сарын 13-нд шинээр боолт хийлгэсэн боловч нэгдүгээр сарын 27-н хүртэл шархны боолтоо огт шинэчлээгүй гэсэн. Мэдээж энэ бол урьдчилсан мэдээлэл. Тэглээ гээд энэ бүхэн талийгаач охины буруу биш. Энэ бол томчуудын буруу. Орон нутгийн холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэдэг нь зөвхөн энэ хэргээс харагдаж байна. Хүүхэд хамгааллын ажилд томчууд бид анхаарах шаардлагатай” гэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *