Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 13 секундын бичлэг бий юу гэдгийг одоогоор тогтоогдоогүй байна

ЦЕГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа П.Эрдэнэбилэг, “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, задруулж, бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээ, хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг нээж шалгаж байна. Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, 15 сая төгрөг авсныг тогтоосон. Мөн Г гэгч этгээд зургаан удаагийн үйлдлээр бусдаас 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлд нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалган, хэргийг прокурорт хүргүүлсэн. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *