Categories
мэдээ спорт

Цээж бодолтын олон улсын тэмцээнд зургаан настай хоёр охин эхний байрын төлөө хүч тэнцүү өрсөлджээ

Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай эхэлжээ. Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин 5 насны буюу 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас гэсэн ангилалд өрсөлдөж байна.

Тэмцээний хамгийн бага насны ангилалд эх орноо төлөөлөн оролцож олон арван тамирчнаас оноогоороо тэргүүлэн 0,1 секундын давтамжтай гарч ирж буй тоонуудыг бодон хоорондоо халз өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, академийн харьяа Язгуур бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч З.Сийлэн аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон байна.

Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Хоёр шавь маань оноо тэнцсээр, хамгийн сүүлийн шатанд хоёулханаа үлдэн 0,1 секундын давтамжтай анивчиж буй бодлогыг бодож, хүмүүсийг алмайруулан, Сийлэн аварга болсон бол Гэгээн-Оюун маань хоёрдугаар байрт орлоо доо” гэв.

Өнөөдөр 9-10 насны ангилалд Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар тус тус өрсөлдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *