Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар муудаж, хөдөө орон нутгийн дийлэнх хэсгээр цасан шуургатай байснаас онцгой байдлын байгууллагад эрэн хайх, аврах ажиллагааны олон дуудлага иржээ. Тухайлбал,
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газар Бүрд сумаас Зүүнбаян-Улаан сум руу 70 тооны адуу тууж явсан Бүрд сумын Онгит багийн малчин Б /63 настай, эрэгтэй/ малтайгаа төөрсөн тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:45 цагт Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газраас эсэн мэнд олж, аймгийн төвд авч ирж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Хондот” гэдэг газар тус сумын малчин Э /31 настай, эмэгтэй/ 01.07-ны өдрийн 14:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 4 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:35 цагт “Хондот” гэдэг газар байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Хар-Эрэг” гэдэг газар тус сумын малчин Г /17 настай, эрэгтэй/ 01.07-ны өдрийн 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:55 цагт хүлээн авч тус сумаас 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Г гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн тул эрэн хайх ажиллагааг 20:30 цагт ажиллагааг зогсоосон.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээг багийн ”Наймтай” гэдэг газар тус сумын харьяат иргэн Т /41 настай, эрэгтэй/, иргэн С /19 настай, эрэгтэй/, иргэн Б /17 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2 алба хаагч, орон нутгийн 5 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 00:35 цагт гэрээсээ урд зүгт 5 км зайд ”Наймтай” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Хацавчийн бууц” гэдэг газар тус сумын малчин малчин Б /46 настай, эрэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад гэртээ эсэн мэнд өөрсдөө ирсэн тул 22:45 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
- Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн “Үзүүр сүүж” гэдэг газар тус сумын харьяат малчин Б /30 настай, эмэгтэй/, Э /21 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт гэрээсээ зүүн урд зүгт 6 км зайд ”Үзүүр сүүж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Мөн онцгой байдлын байгууллагад цасан суусан гэх дуудлага ихээр иржээ.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ”Дөтийн даваа” гэдэг газар 24-29 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 загварын 7 зорчигчтой түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай 06:35 цагт очиж, цаснаас татан гаргасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дулаан-Уул багийн УБЭҮ-ийн хиймэл нуурын урд талд Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 02-84 УНК улсын дугаартай Харриер загварын суудлын автомашин, 44-88 УБД улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 авто машинтай 20:40 цагт очиж, 15 минут ажиллаж цаснаас татан гаргасан. Нийт 16 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн ”Хатуугийн даваа” гэдэг газар ээж хаднаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 18 зорчигчтой 3 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч 2 автомашинтай гарч ажиллаж, цасанд суусан нийт 41 зорчигчтой, 6 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн ”Гоёот” гэдэг газар тус аймгийн харьяат иргэн А 89-69 УНӨ улсын дугаартай “Приус 20″ загварын суудлын автомашинтай Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад төөрч, цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт ”Гоёот” гэдэг газар цасанд суусан байсныг татан гаргажээ.