Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны гурван дуудлага иржээ.
Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:27 цагт Алсын худаг газраас 5 км зайтай БХД-ийн 1 дүгээр хороо, Өндөр толгой гэдэг газраас 500 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн байна. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Багахангай дүүргээс 10 км зайтай Үнэгтэй энгэр гэдэг газар иргэн 35 настай, эмэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 18:08 цагт өгснөөр мөн хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:00 цагт Үнэгтэй энгэр гэдэг газраас 9 км зайтай тус аймгийн Баян сумын 3 дугаар баг, Хэхэрийн хоолой гэдэг газар 1000 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Мөн Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг, Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төврүү явж байсан 3 иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэнв