Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.
2020 оны 10 дугаар сарын 08-ны 20 цагаас 10 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 9-11 градус дулаан байна.
2020 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
10, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 11, 12-нд говь, тал хээрийн бүс нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.