Ойрын өдрүүдэд манай орны ихэнх нутгаар нойтон цас, бороо орж байгаа. Үүнээс үүдэн манай орны томоохон гол мөрөн үерлээд байгааг анхааруулж байна. Дэлгэрмөрөн-Мөрөн, Эг, Хатгал, Идэр, Зүрх, Чулуут, Хойдтамир, Ихтамир, Хүдэр, Хараа, Баруунхараа, Туул, Алтанбулаг, Сэлэнгэ, Тосонцэнгэл, Ховд, Мянгад, Сагсай, Буянт, Завхан, Дөрвөлжин, Түй, Богд, Хархираа, зэрэг манай орны томоохон гол мөрний усны түвшин 5-15 см нэмэгджээ. Иймд иргэдийг улсын чанартай гүүр гармаар автомашинуудыг явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн ихэнх зам, гарам шавар намаг ихтэй, шар усны үертэй байгаа гэнэ. Архангай аймгийн Суман голын модон гүүр эвдэрсэн байгаа аж.