Categories
мэдээ спорт

Цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

Өвлийн олимпийн эрх авахаар өрсөлдөж буй цанын тамирчид өдгөө Швейцарт бэлтгэлээ базааж байна.

ОУХМ Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар тус улсыг зорьсон бөгөөд Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлага дор бэлтгэл хийж буй юм.

Манай цаначид ирэх арванхоёрдугаар сараас олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ.

Тухайлбал, 3-5-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны цуврал тэмцээнд оролцох бол 10-13-нд Давост болох Дэлхийн цомын ээлжит гараа, 10-21-нд оюутны ДАШТ, 28-30-нд FIS-ийн ээлжит цувралд тус тус оролцохоор төлөвлөжээ. Харин нэгдүгээр сарын 16-нд тамирчдын эцсийн чансаа гарсны дараа манай улс цанын төрлөөр хэдэн тамирчинтай олимпод оролцох нь тодорхой болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *