Categories
мэдээ улс-төр

Цалин нэмэхийг дэмжлээ

Энэ оны улсын төсвийн тодолтголын хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Засгийн газраас цалин нэмэхгүй гэж улсын төсвийн тодотголын төсөлд тусгасан. Гэвч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар цалин нэмж, ХАОАТ-ын 10 хувиар нэмэгдүүлэхээр санал оруулж иржээ. Цалин нэмэгдэхтэй холбогдуулан Хувь хүний орлогын албан татварыг мөн 200 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан байлаа. Чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад мөн дэмжигдэв.

Улсын төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн 60,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан байлаа. Чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал хуулийн төсөлд тусгагдаагүй байсан учир маргаан дэгдлээ. Тиймээс УИХ-ын дарга чуулганы хуралдааныг түр завсарлуулаад, орхигдсон саналуудыг нэмж оруулж ирэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *