“Татварын удирдлагын нэгдсэн систем” нэвтэрсэнтэй холбоотой “Цахим татварын систем”-д гарсан өөрчлөлтүүдийг ТЕГ-аас танилцуулсныг хүргэж байна.
1. Татвар төлөгч та цахим татварын систем дэх “Миний мэдээлэл”-ээ шинэчилж бүртгэлээ баталгаажуулна. Ингэснээр таны имэйл хаяг руу Татвар төлөгчийн гэрчилгээ автоматаар илгээгдэнэ. /Баркод бүхий дахин давтагдашгүй дугаартай, хүчинтэй гэрчилгээ/ Уг гэрчилгээнд Төрийн албаны Хур системээс татагдсан таны мэдээлэл харагдана. Та мэдээллээ татварын албанд хандаж шинэчлэх бүрд таны гэрчилгээ автоматаар шинэчлэгдэж, өмнөх гэрчилгээ хүчингүй болно.
2. Цахим татварын систем дэх “Миний мэдээлэл”-ээс та өөрөө дансны болон хаягийн мэдээллээ нэмж бүртгэх, холбоо барих мэдээллээ /утас, имэйл хаяг/ засварлаж, шинэчлэх, устгах боломжтой болсон. Энэхүү холбоо барих мэдээлэл нь таны мэдээлэл хүлээн авах буюу цахим татварын систем дэх хүсэлт, тайлагнал, төлөлттэй холбоотой бүхий л явцын мэдээллийг танд захидал хэлбэрээр хүргэх болно.
3. Та тайлангаа тушаах буюу илгээх үед цахим татварын системийн “Төлөлт” цэсэнд “Нэхэмжлэх”-үүд үүснэ. Ингэснээр та нэхэмжлэхийн дугаараар нэхэмжлэхийг төлөх болон хэвлэж авах боломжтой. Энэхүү нэхэмжлэхийн дугаараар та аль ч банкны аль ч үйлчилгээгээр /интернэт, мобайл, QP кодоор, теллерээр/ татвараа төлөх боломжтой болно.
4. Та урьдчилан татвараа төлөх үед “Төлөлт” цэсний “Урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх” дэд цэсэнд орж нэхэмжлэх үүсгэн төлөх боломжтой. Мөн “Төлбөрийн даалгавар” дэд цэсэнд суутган төлөгчийн төлбөрүүдийг нэхэмжлэх үүсгэн төлөх боломжтой болсон.
5. Та “Тооцооллын данс” цэсийг ашиглаж татварын албанд төлсөн илүү төлөлтөө болон төлөх өрийн үлдэгдлээ харах, хянах боломжтой.
6. Та “Хүсэлт” цэсийг ашиглаж татварын албанд өөрийн биеэр очихгүйгээр татварын төрлөөр бүртгүүлэх, төрлийн бүртгэлээс хасагдах, тайлан засварлах, тайлан хүлээн авах хугацааг сунгуулах, татварын төрөл хооронд болон татвар төлөгч хооронд суутган тооцоолол хийлгэх, тоон гарын үсэг авах зэрэг хүсэлтүүдийг шийдвэрлүүлж, шийдвэрлэлтээ бүртгэлтэй утас болон имэйл хаягандаа захидлаар хүлээн авах боломжтой болсон.
7. “Баримт бичиг” цэснээс тухайн татвар төлөгчтэй холбоотой татварын албанаас гаргасан бүх баримт бичгүүд хуримтлагдан хадгалагдаж та харах, хянах, татаж авах боломжтой болно.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.