Categories
мэдээ нийгэм

Цахим сорилын системээр суралцагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой DNN.mn

SORIL.EEC.MN цахим сорилын системээр суралцагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой талаар Боловсрол, шинжлэх ухааны яам(БШУЯ)-наас мэдээллээ.

ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой юм байна.

May be an image of text that says "боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын унэлгээний тев န суралцагчийн Il улиралд монгол хэл, математик-ийн хичээлээр зэмшсэн мэдлэг, чадварын тувшин тогтоох цахим сорилын YP дунг эцэг эх ACPAH хамгаалагч эерийн и-мэйл хаягаар харах боломжтой. суралцагч хувийн мэдээллээ баталгаажуулахдаа оруулсан эцэг эх, асран хамгаалагчийн и-мэйл хаягт сорилын дэлгэрэнгуй yp дун илгээгдэнэ. soril.eec.mn Q вэбсайт WWW.EEC.MN павла 7011 9498"

Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад И-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очно.

Суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *