Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэргийн хохирол 67.2 тэрбум төгрөгт хүрчээ

Цар тахлын нөлөөгөөр иргэдийн цахим орчинд өнгөрөөх цаг нэмэгдэж, үүнээс улбаалан цахим гэмт хэргийн тоо өссөөр байгаа ажээ.

Сонжоо бөглөх, азтан шалгаруулах холбоос дээр дарж ороход таны хувийн мэдээлэл тухайн гэмт этгээдэд 100 хувь шилжинэ. Үүнийг дагаад таны фэйсбүүкийг 100 хувь эзэмшиж, ойр дотны хүн рүү тань мөнгө гуйсан хүсэлт явуулдаг.

Монгол Улсын хувьд 2021 оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. 2020 оны эцсийн байдлаар залилах гэмт хэргийн тохиолдлын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин буурсан хэдий ч хохирлын хэмжээ 67.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь цахимаар залилах гэмт хэрэг өссөнтэй холбоотойг цагдаагийн байгууллага анхааруулж буй.

Таван жилийн өмнө хоёр тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан цахим гэмт хэргийн хохирол 2020 онд 67.2 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Тодруулбал, 2016 онд хоёр тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгөө энэ төрлийн гэмт хэргийн залилагчдад алдаж хоцорсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *