Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх асуудлыг ярьж байна

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өгсөн байна.

Тэрбээр “Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа” гэв.

Цар тахлын үед иргэдийн амьдрал, эдийн засагт дэмжлэг болох зорилгоор айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргаж байв. Үүнд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан. Уг шийдвэр 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл үйлчлэх байсан ч хугацааг сунгаж энэ оныг дуустал үргэлжлүүлэх шийдвэр Засгийн газар мөн гаргасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *