Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Цахилгаан хөдөлгүүртэй “Hummer” автомашин худалдаанд гарлаа

АНУ-ын General Motors компани цахилгаан хөдөлгүүртэй “Hummer EV Edition” машинаа худалдаанд гаргажээ. Энэхүү машин нэг мянган морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй юм. Түүнчлэн бүрэн цэнэглэсэн үед 530 км зам туулах багтаамж бүхий батарейтай аж. Үнийн хувьд нэлээд өндөр буюу 110 мянган хоёр зуун ерэн таван ам доллар юм.

Машин дөрвөн дугуйгаа бүгдийг нь нэг өнцгөөр эргүүлж хөндлөн явах “CrabWalk” системээр тоноглогдсоноороо онцлог аж. Мөн бартаат замаар зорчиход зориулж эх биеэ 15 см өргөх системтэй үйлдвэрлэжээ.

2023 оны хавар дараагийн “Hummer EV 2X” загвар 89 мянга есөн зуун ерэн тав ам долларын үнээр худалдаанд гарах ажээ. 625 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр бүхий энэ загвар бүрэн цэнэглэсэн үед 480 км туулахаар бүтээгдэх гэнэ.

Харин хамгийн хямд загвар буюу 79 мянга есөн зуун ерэн тав ам долларын үнэтэй “Hummer EV 2” загвар бүрэн цэнэглэсэн үед 400 км зам туулах багтаамжтайгаар 2024 оны хавар худалдаанд гарахыг General Motors компани мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *