Categories
мэдээ нийгэм

Цахилгаан дамжуулах шугамыг энэ сарын 30 гэхэд бэлэн болгохоор ажиллаж байна

Хүчтэй салхины улмаас унасан цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур баганыг босгох, сэргээн засварлах ажлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй гүйцэтгэн ажиллаж байна.

ОХУ-ын чиглэлд унасан тулгуур шонг цэвэрлэх ажлыг дуусган шинийг угсрах ажлыг давхар хийж байгаа ажээ. Хэрэглэгчдийг шуурхай цахилгаанаар хангахаар ББЭХС, ЦТС, Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар хотын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр хамгийн цаад хугацаа 11 дүгээр сарын 29-30 гэхэд сэргээн засварлах ажлыг бүрэн дуусгаж, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлнэ хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *