Categories
мэдээ соёл-урлаг

“Цайны зам өв соёлын наадам” болно

Олон үндэстэн, ястны уламжлалт цай, цайны соёл нь нүүдэлчдийн их өвийн нэг юм. Тиймээс олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Цайны зам өв соёлын наадам”-ыг есдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд Ховд аймгийн төв, Манхан сумын Гурван Сэнхэрийн агуйд зохион байгуулахаар боллоо.

“Цайны зам өв соёлын наадам”-ын ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаж байна.

“Цайны зам өв соёлын наадам”-ын хүрээнд Буянт сумын соёлын өдөр, Бэсрэг наадам, “Тэмээн жин” арга хэмжээ, “Адуучин” тэмцээн, Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аялал, Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван маршрутын дагуу ойрын зайн аялал хийх, “Соёлын биет бус өвийн бусад зүйлтэй хөөмийлөх урлагийн харилцан хамаарлын шинжлэх ухааны үндэс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн V наадам, Тууль, цуур, бий биелгээ, хөөмий, уран нугаралтын үзүүлбэр тоглолт, Угсаатны цай чанах, патентжуулах арга хэмжээ, “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал, Гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн болон дуудлага худалдаа, Уран нугаралтын бэсрэг наадам, Ховд сумын Казак үндэстний соёлын өдөр, Булган сумын торгууд, хошууд угсаатны соёлын өдөр зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд 17 сум, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *