Categories
мэдээ нийгэм

Цагдан хорих 461 дүгээр ангиас гэмт хэрэгтэн оргожээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн оргожээ.

Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройны 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр дээрх этгээд нь өмнө хэд хэдэн удаа оргохоор завдаж байсан гэх мэдээлэл байна.

Сэжигтэнг хорих ангийн сэтгэлзүйчтэй уулзаж байх үедээ буюу өдрийн 14 цагийн үед оргосон гэсэн мэдээлэл байна. Тухайн үед сэтгэлзүйч түүнийг өрөөнд орхиод түр гарах хооронд оргосон бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *