Categories
мэдээ нийгэм

Цагдаагийнхан холбогдсон хэргийн хурал хойшиллоо

ЦЕГ-ын тусгай ангийн алба хаагчдад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох байсан ч прокурор ирээгүй гэх үндэслэлээр хойшилсон тухай эх сурвалж мэдээллээ.

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны аравдугаар сард ЦЕГ-ын тусгай хэлтсийн таван ажилтан архи уун согтуурхаж, хоорондоо зодолдон, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байдаг.

Хохирогч болох Элитийн батальоны дэдахлагч н.Ууганбаатар зодооны үеэр амиа алдсан бол нэг цагдаагийн алба хаагч тухайн үед хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

Уг хэргийг прокурорын байгууллагаас хянаж үзээд, шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар буюу танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган, яллах дүгнэлт үйлдэх саналаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс нийт гурван хүнд буюу н.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, н.Төмөрбаатар, н.Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хурал нийтдээ арав гаруй удаа хойшлогдсоны дараа дээрх шийдвэрийг гаргасан. Гэвч шүүхийн шийдвэр хүндэдсэн гэх үндэслэлээр шүүгчдэгчид давж заалдахаар гомдол гаргасан тул өнөөдөр уг хурлыг зарлаад байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *