Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн лавлагааг тодорхойлолтоор олгодог болжээ

Хууль зүйн сайдын тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-т өөрчлөлт оруулж, ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор албан ёсоор олгохоор болжээ. Иймд БНСУ болон бусад улсад зорчих виз хүссэн иргэдэд өчигдрөөс эхлэн ялтай эсэх эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор цагдаагийн байгууллага олгож эхэлжээ.

Ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор авах иргэн, байгууллага нь Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний 500 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь ЦЕГ-ын данс болох 900012034 дугаартай дансанд тушаах юм байна. Ингээд баримтыг иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бусад бичиг, баримтын хамт Лавлагааны санд авчирч лавлагааг авна. Төлбөрийг аль ч банкаар дамжуулан төлж болох аж. Лавлагааны сан Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Цагдаа хотохонд байрлаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *