Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын утас тоон технологи руу шилжиж 7019…. боллоо

Цагдаагийн байгууллагын газар, хэлтсүүд нь байршлаасаа шалтгаалан Монголын цахилгаан холбоо төрийн өмчит компанийн бүсчилсэн угтвар бүхий 6-8 оронтой /34xxxx, 36xxxx, 45xxxx, 63xxxx, 68xxxx, 70xxxxxx гэх мэт/ дугаарлалттай телефон холбоог гэрээ байгуулан ашиглаж ирсэн.

Тэгвэл телефон холбооны хэрэглэгчдийг тоон технологи руу шилжүүлж буй ажлын хүрээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бүх хэрэглэгчийн дугаарлалтыг 7019хххх рүү шилжүүллээ.

Ингэснээр

-Иргэд, байгууллага монголын цахилгаан холбоо компанийн 70191ххх гэсэн багцын дугаарыг хараад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн байгууллагын дугаар байна гэдгийг мэдэж болно.

-Телефон хурал зохион байгуулах, дүрсээ харж ярих зэрэг технологийн боломжуудыг ашиглах боломж бүрдэнэ.

-Шинэ технологид суурилсан нэмэлт үйлчилгээнүүдийг төрлөөс нь хамаарч үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр ашиглах боломжтой болно.

-Цагдаагийн байгууллага телефон холбооны дугаарлалтын нэгдсэн бодлого, төлөвлөлттэй болно.

-Цагдаагийн байгууллагаас тухайн алба, нэгжийн телефон холбооны хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэхдээ ижил угтвар бүхий дараалсан дугаараар өргөтгөх боломжтой зэрэг үр дүнтэй.

Цагдаагийн байгууллагын телефон утас 7019хххх дугаарлалтад шилжихэд одоо ашиглаж байгаа телефон шугам, холболтын технологи, хэрэглэгчийн телефон аппаратанд өөрчлөлт гарахгүй тул алба хаагчдын албаны бэлэн байдалд сөргөөр нөлөөлөхгүй юм. Мөн энэхүү нэгдсэн дугаарлалтад шилжснээр цагдаагийн байгууллагын телефон хэрэглэгчид хоорондоо дугаарын сүүлийн дөрвөн орныг ашиглан үнэ төлбөргүй ярьж, телефон холбооны зардал буурах давуу талтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *