Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын 4 дүгээр улирлын зөвлөгөөн боллоо

Цагдаагийн газрын 2014 оны 4-р улирлын нэгдсэн сургалт, зөвлөгөөн батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явагдан, газрын нийт 108 алба хаагч хамрагдаж, “Харилцааны соёл, сэтгэлгээ хандлага өөрчлөх нь”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад гаргаж байгаа алдаа, дутагдал, цаашид хамтарч ажиллах”, шинээр батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/, “Харилцах урлаг” “Хүн барьцаалах гэмт хэрэг”, “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах”, “Байгууллагын болон хувь хүний аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарах”, “Нэг хүнд болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх арга, ажиллагаа, анхаарах асуудал” -аар тус тус сургалт мэдээлэл өгч дадлага хийсэн. Мөн алба хаагчдын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “2014 оны ололттой тал, дутагдалтай тал” сэдвээр мэдээлэл хийж, Рашаант суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Мөнхжаргал, Хишиг-Өндөр суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батжаргал, Хангал сум дах цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Т.Норпил нар хариуцсан цагдаагийн хэсгийн хэмжээнд зохион байгуулсан ажлын талаарх тайланг тус тус тавьж, алба хаагчдын дунд санал шүүмжлэл өрнүүлсэн.
Сургалт зөвлөгөөнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Д.Эрдэнэчимэг, ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн ахлах сургагч цагдаагийн хошууч Э.Тэмүүжин, ахлах сургагч багш, цагдаагийн ахмад Б.Ганбаяр, ГХТГ-ын МШАДГ-ын ахлах төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Доржзаяа нар урилгаар ирж сургалт явуулсан.
Зөвлөгөөний төгсгөлд алба хаагчдын ажлын стресс, алжаал ядаргааг тайлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээний үеэр “Цасны хөл бөмбөг”, “Мөсний шагай”, “Олс таталт”-ын тэмцээнүүд явагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *