Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж өнгөрсөн лхагва гаригт байгуулагдсан.
Энэ нь цахим орчинд хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг ЦЕг-ын зүгээс хэлж буй.
Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаас тодрууллаа.
-Цагдаагийн ерөнхий газраас худал мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгууллаа. Үүнийг нэг төрлийн цензур гэж ойлгоод байна л даа?
-Бидний хувьд бүх хэвлэл мэдээлэлтэйгээ хамтарч ажиллая гэсэн юм.
Тэгэхгүй бол нийгэмд худал мэдээлэл замбараагаа алдчихлаа гэж яригдаж байна. ингэж бүгдтэй нь хамтарч нэг халуун ам бүл болсноор л цааш явна шүү дээ.
йгууллагуудтай хамтарч ажиллана гэсэн үү?
-Бүх хэвлэл мэдээлэлийнхэнтэй хамтарч ажиллая л гэж байгаа юм. Түүнээс биш бие биенээ цензурдэж, ардчиллыг нухчин дарах зүйл юу гэж байхав.
-Цагдаагийн байгууллага Дархан Монгол Ногоон Нэгдэл ТББ /DMNN/-тай хамтарч байгаа гэсэн үү?
-Аль ноднин бараг хоёр жил хагасын өмнө тэдний зүгээс худал мэдээллийг тараахгүйн төлөө хамтарч ажиллая гэсэн. Гэтэл тэр байгууллага нь ч хамтарч ажилласан ч юмгүй алга болсон.
-Тэгэхээр хуучны мэдээллийг сөхөж цуурсан хэрэг үү?
-Хуучны бүр өнгөрсөн зүйлийг сэвээд байгаа юм.
-Тэр байгууллагатай хамтарсан гэдэг худал болж таарч байна уу?
-Тийм. Наадах чинь худал. Тус төрийн бус байгууллагатай хамтраагүй.
Дархан Монгол Ногоон нэгдэл ТББ-ын пэйжээс тодрууллаа.
-Танай байгууллага ЦЕГ-тай хамтарч сошиалын хуурамч мэдээлэлд хяналт тавина гэдэг нь үнэн үү?
-Тэрийг нь сайн мэдэхгүй байна.
– Цахим орчин дахь худал мэдээллийг хянах талаар Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллая гэсэн юм уу?
-Ямар санал тавих гэсэн юм. Тодорхойлж хэлбэл цааш дамжуулъя…
Худал мэдээлэл тараахыгнэгэнтгэмтхэрэггэж заасанучраас данГаНЦ ЦаГДааГийН байгууллагынүйл ажиллагаагбуруутгахнь асуудлыншийдэл биш
Хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.
-Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх алба байгууллаа. Энэ нь цаашлаад хэвлэн нийтлэх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй зөрчилдөж байгаа юм биш үү?
-Улсын их хурлаас /УИХ/ Эрүүгийн хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр нэмлээ. Тодруулбал, Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” зөрчлийг Эрүүгийн хуульд оруулсан. Үүнтэй холбоотойгоор энэ гэмт хэргийг мөрдөн шалгах харьяалал нь цагдаагийн байгууллагад байгаа тул тусгайлсан алба байгуулсан гэж ойлгосон. “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах үр дагавартай байгаа тул Зөрчлийн хуулиас хасах, Эрүүгийн хуульд нэмж оруулж болохгүй талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд зөвлөмж өгч байсан.
-Сошиал медиа эрчимтэй хөгжсөнтэй холбогдуулан ихэнх хэвлэл мэдээ мэдээллийг цахимаар дамжуулан хүргэж байна. Тэгвэл хэвлэл мэдээллийг ч хянана гэсэн үг үү?
-Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хаана мэдээлэл тарааснаас үл хамаарч үйлчилнэ. Тодруулбал, цахим орчин дахь мэдээлэл нь “худал мэдээлэл”-ийг “олон нийтэд тараасан”гэдэгт хамаарахаар байна. Энэ гэмт хэргийг шинээр нэмж оруулахдаа хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зорилготой байсан гэж ойлгож байгаа. Гэтэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлыг эрүүжүүлснээрээ ноцтой асуудал болж хувирч байгаа юм. Эрүүгийн хуулийн зохицуулалтад иргэн, хэвлэл мэдээллийн байгуулага эсэхээс үл хамааран бүгдийг худал мэдээлэл тараасан эсэхээр нь шалгахаар байгаа.
-Чөлөөт хэвлэл мэдээллийг үндсийг таслан зогсоох алхам юм болов уу. Энэ нь 1998 оны хуультай нэг талаар зөрчилдөөд байх шиг?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёр дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж, гуравдугаар зүйлийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй” гэж тус тус заасан. Энэ хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан Монгол Улсын иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн баталгааг хангасан хууль юм. Эрэмбээрээ Үндсэн хуулийн дараагийн түвшний хууль гэсэн үг л дээ. УИХ-ын гишүүд Эрүүгийн хуульд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмж оруулахдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.
-Ингэж шийдвэрлэх нь оновчтой алхам мөн үү?
-Цагдаагийн албаны хуульд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн албаны үүрэг байдаг. Мөн хуулийн 64.2-т цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна гэж заасан нь бий. Нэгэнт “худал мэдээлэл тараах” нь гэмт хэрэг гэж заасан учраас дан ганц цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах нь асуудлын шийдэл биш. Гол буруутан бол хууль тогтоогч буюу УИХ өөрөө болоод буй.
-Сингапурт ч сошиал медиаг нь хянаж тандаснаас асуудал даамжирч байсан жишээ бий?
-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлд хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан. Монгол Улс тус олон улсын гэрээнд нэгдэж орсон. Энэ фактын тайлбарт “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь цахим орчинд ч нэгэн адил хэрэгжих ёстой” гэж тусгасан. Тодруулбал, хүний эрхийн олон улсын стандартаар бол цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зүй бусаар хязгаарлаж болохгүй.
-Ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодлыг хянаж танддаг үзэгдэл байж болдог юм уу?
-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох онцгой нөхцөлийг заасан. Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, бодит шаардлага, тохирсон арга хэрэгслээр хязгаарлаж болно. Ийм хязгаарлалтыг зохих ёсоор хэрэгжүүлж буй эсэхийг шүүх эцэслэн хянана.
-Хааж, хорино, хянана гэдэг нь хүний язгуур эрхийг зөрчиж байна хэмээн ойлгогдох асуудал болоод байгаа. энэ талаар байр сууриа илэрхийлбэл?
-Өмнө хэлсэнчлэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь туйлын эрх биш, тодорхой хязгаарлалт байж болох боловч, тэр хязгаарлалтыг цагдаа биш, иргэний хэргийн шүүх хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иргэний хэргийн хувьд нэг талаар нэр төр, алдар хүнд нь хохирсон гэх, нөгөө талаас хохироосон хүмүүс ижил тэгш эрхтэй, нотлох баримтаа өөрсдөө цуглуулж, танилцуулах үүрэгтэй байдаг. Харин эрүүгийн хэргийн хувьд нотлох баримт цуглуулах, танилцуулах нь цагдаагийн үүрэг. Иргэний хувьд ийм эрхгүй. Тэгэхээр талууд хүч тэнцвэргүй байна гэсэн үг. Ийм учраас л, үзэл бодлоо илэрхийлэхдээ илт худал мэдээлэл тараасан уу, үгүй юу гэдгийг цагдаагаар биш, талууд өөрсдөө шүүхээр тогтоолгох нь зөв гэж үзэж байгаа.