Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн болон аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн сэтгэл зүйчдийг гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танхимын, 17-19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж хэрэгжүүллээ.
Сургалтад “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт, анхаарах зарим асуудал”, “Гэрч, хохирогчийн сэтгэл зүйн онцлог”, “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд сэтгэл зүйчдэд хэрэглэгдэх маягтууд”, “Гэрч, хохирогчид аюулын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”, “Хамгаалалтад авагдсан гэрч, хохирогчид сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тухай үндсэн ойлголт”, “Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай үндсэн ойлголт” зэрэг сэдвүүдээр Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн мэргэшсэн алба хаагчид хичээл зааж, нийслэлийн болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчид хамрагдлаа.