Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдын гэргий нарт “Халамжит хань” өргөмжлөл гардуулав

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс алба хаагчдын ажлын ачааллаас үүдэлтэй сэтгэл санааны болоод стресс бухимдалыг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багийг энэ сарын 7-10-ны өдрүүдэд урьж ажиллуулжээ. Тэд тус хэлтсийн алба хаагчидтай ганцаарчлан болон багаар уулзсанаас гадна 10 алба хаагчийг сонгон гэргийд нь “Халамжит хань” өргөмжлөл гардуулсан байна.

Үүнд, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаны жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзоригийн гэргий Л.Дашдэлэг, хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ч.Машбаярын гэргий Р.Доржханд нарыг хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзжээ. Улмаар цагдаагийн алба хаагчийн хүнд хүчир, цаг наргүй ажлыг ойлгож, найдвартай ар тал, түшиг нь болж, дэмжин тусалж, үнэнч зөвлөх нь байж чаддагт талархал илэрхийлж, санал сэтгэгдлийг нь сонссон байна. Дашрамд дурдахад, сэтгэл зүйчдийн баг ажиллуулах үйл ажиллагаа нийслэлийн хэмжээний цагдаагийн бусад дүүргүүдэд үргэлжлэн зохион байгуулагдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *