Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагдаа, дотоодын цэргийн 6000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд хотын төв орчмын замын хөдөлгөөн саарч, хотын зах /Нисэх, Яармаг, Баянхошуу, Толгойт, Зүүнсалаа, Бэлх, Жигжид, Дамбадаржаа, Долоон буудал, Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх, Улиастай, Гачуурт / руу чиглэсэн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний эрчим нэмэгддэг.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах, зохицуулагч Б.Энхболдоос тодрууллаа.

Тэрээр “Тээврийн цагдаагийн албанаас энэ чиглэлийн гудамж, талбайн замын хөдөлгөөнд 1500 гаруй алба хаагч, 24 цагийн турш хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллана. Гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж, аль болох эгнээ байраа солихгүй, зэргэлдээ нутаг дэвсгэрээр зорчихгүй байхыг уриалъя. Энэ дүрмийг мөрдөөгүйгээс үүдээд зам тээврийн осол гарах, цаашлаад гол замууд дээр түгжрэл үүсэх эрсдэл бий” гэлээ.

Мөн ТЦА-наас дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл ашигласны дараагаар замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их бий. Ялангуяа орой үдшийн цагаар зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчдад саатуулагдах тохиолдол нэлээдгүй тохиолддог. Иймээс замын хөдөлгөөнд оролцогчид өөрийн болоод өрөөлийн аюулгүй байдлыг бодож, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх.

-Хүн тээвэрлэх журам зөрчихгүй байх.

-Хамгаалах бүс тогтмол хэрэглэх.

-Аюулгүй байдлаа хангаж, зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *