Хоёр монгол хүний нэг нь идүүдэл жинтэй хэмээх статистик бий. Тийм ч учраас Эрүүл мэнд спортын яамны мэргэжилтэнүүд сар шинийн өмнөхөн хэвлэлийн хурал хийж нэг ширхэг буузны калориг тооцсон юм.Сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал буюу илчлэгтэй байхад нэг жижиг дийзтэй нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэж байлдаг аж.
Монголчууд золголт хийж явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэн гурван хундага сархад тогтооно гэвэл өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500ккал, эмэгтэй хүнийх 2000ккал байдаг.Дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин ихгарч байна. Үүнээс ч олон айлд орж, илүү их бууз, амттан зооглох хүн бишгүй бий. Тиймээс л цагаан сарын хэд хоногт жин нэмэгдэх нь бараг л үндэсний хэмжээний асуудал болж орхиод байна. Хоолондоо тогтсон стандарт барьдаг эрхмүүд бий.
Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гэхэд л цагаан сараар нэг айлд таван минут зарцуулдаг агаад нэг айлд нэг л бууз иддэг нормтой гэж нэгэнтээярьж байсан юм. За тэгээдбуузны тооцоондоо эргэж оръё. 3500 калори болгон 420 гр өөх болж хувирдаг.Тэгэхээр биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт хамгийн багадаа 250 калори илчлэг шатаах хэрэгтэй аж. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм байна шүү.