Categories
мэдээ нийгэм

Цагаан идээ, уламжлалт хоолны үзэсгэлэн худалдаа болно

Наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Нүүдэлчин Монгол” наадмын үеэр цагаан идээ, уламжлалт хоолны үзэсгэлэн худалдаа болно.

“Нүүдэлчин Монгол” наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын зургаадугаар их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн есөн дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

Уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн, худалдаа нь дараах төрлийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд,

  • ЦАГААН ИДЭЭ / Сүү цагаа боловсруулан хийсэн бүтээгдэхүүн /
  • УЛААН ИДЭЭ / Мах махан бүтээгдэхүүн, хоол /
  • ХӨХ ИДЭЭ / Жимс, жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүн /

Мөн олон нийтэд чиглэсэн үндэсний хоолны үзэсгэлэн, худалдаа, “Айрагны баяр”, “Дэмбээ наадам”, Хоол, уух зүйл, амттаны шоу үзүүлбэр, яармаг худалдаа зохион байгуулагдана.

“Монголын уламжлалт цагаан идээ, хоол, үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж 51/264945 дугаараар холбогдон мэдээлэл авах боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *