Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан даваан орчимд 2020 оны долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон. Улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, найман хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл тус хэргийг аравдугаар сарын 30-ны өдөр шүүх хэлэлцээд осол гаргасан жолоочид таван жилийн хорих ял оноожээ.
Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож долоон жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;
Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
One reply on “Цагаан даваанд осол гаргасан жолоочид таван жилийн хорих ял оноожээ DNN.mn”
Superb posts! Have a look at my page QH5 where I also put in extra effort to create quality information about Car Purchase.