Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн Хойд мөсөн далайн мөс хайлж байгаагийн улмаас цагаан баавгайд идэш тэжээл олдохоо больсон талаар АНУ-ын судлаачид мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Калифорни муж улсын их сургуулийн судлаач Антони Пагано “Цагаан баавгайг хооллох их хэмжээний далайн хав хэрэгтэй байна” хэмээн хэлжээ. Учир нь цагаан баавгай зөвхөн далайн хаваас л гол шим тэжээлээ авдаг байна.
Хойд мөсөн далайн мөсний хэмжээ 10 жил тутамд 14 хувиар хумигдаж буй бөгөөд далайн хавны тоо толгой цөөрч, улмаар түүгээр хооллодог цагаан баавгайд хүнд тусч буй аж.