Аргын тооллын арванхоёрдугаар сарын 24. Бархасбадь гариг. Билгийн тооллын 10, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандан 17:03 цагт жаргана. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.