Аргын тооллын арванхоёрдугаар сарын 19, Адъяа гариг. Билгийн тооллын 16, Гөрөөсөн толгой одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:38 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.