Аргын тооллын есдүгээр сарын 17. Буд гариг. Билгийн тооллын 24. Хэрцгий охин одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6.42 цагт мандаж 19.06 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр эм, эмнэлгийн үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.