Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 13. Бархасбадь гариг. Билгийн тооллын 2, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:16 цагт мандан 20:21 цагт жаргана. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *