Аргын тооллын наймдугаар сарын 18. Сумъяа гариг. Билгийн тооллын 23. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06.00 цагт мандан 20.00 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба хануур, төөнүүр хийлгэх, мал адгуус муулах, хагалгаа хийлгэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.