Шинийн нэгний өглөө нар сайхан мандаж, цаг агаар тогтуун байсан тул түмэн олон сайхан жил гарлаа хэмээн бэлэгшээж байсан юм. Гэхдээ Ус цаг уур орчны шинжилгээний газраас хол замд явах хүмүүст шинийн хоёрноос цаг агаар хүйтэрч болзошгүй хэмээн анхааруулж байсан билээ. Тэгвэл Онцгой байдлын газраас одоогийн байдлаар орон нутагт цаг агаарын улмаас ямар нэгэн гамшигт үзэгдэл болоогүй, тогтуун сайхан байна гэж мэдээллээ.