Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж байна

Image result for шуурга

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан цас орж, цасан шуурга шуурна. Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цас орно.

Ихэнх нутгаар замын халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүй тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, ард иргэд, тариаланчдад онцгойлон анхаарууллаа.

2019 оны 10 дугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *