Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Түмэнжаргал “Гранпри” хүртжээ

Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85 ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг энэ сарын 8-10-ны хооронд Улаанбаатарт хотноо зохион байгууллаа.

Олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохиов. Уралдааны “Б” буюу “Авьяастан” ангилалд н.Хүрэлбаатар түрүүлж Оюун-Эрдэнэ, Өлзийбат, Дэлгэрмаа нар удаалжээ.

Харин “А” буюу “мэргэжлийн дуучдын ангилал”-д ҮДБЭЧ-ын дуучин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал тэргүүн дээд гранпри шагнал хүртлээ. Энэхүү уралдаанд олон улсын 200 гаруй уртын дуучин оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *