Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа: Хууль бус ажил хаялтад оролцсон багш нарт цалин бодохгүй

Image result for БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа багш нарт ийнхүү мэдэгдлээ. Тэрээр “Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад БСШУС-ын сайдын зүгээс ажил хаялт эхлэхээс өмнө хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг албан ёсоор хүргүүлсэн. Мөн нэг зүйлийг анхааруулсан. ХНХЯ, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд гэрээ байгуулсан. Зөвшилцөлд хүрсэн учир ажил хаялт зохион байгуулах нь хууль бус гэдгийг багш нарт анхааруулсан.

Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хууль бус ажил хаялт зохион байгуулж байна. Бид 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн үндсэн ажлаа таслахгүйгээр хичээлээ заагаад явж байгаа багш нарын цалинг 20 хүртэлх хувиар нэмэх, анги даасан, дугуйлан хичээллүүлсэн, улсын болон орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд сурагчдаа бэлтгэж байгаа багш нарт цалингийн 20%-тай тэнцэх хэмжээний урамшуулал олгох асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл хариуцсан ажлаа сайн хийж байгаа багш нар сард 45%-ийн урамшуулал авах боломжтой болсон.

Хууль бус ажил хаялтад оролцсон багш нарт цалин бодохгүй. Өнөөдөр авч байгаа цалинг нь аваад ажиллах хүсэлтэй хүмүүс ч байна. ЕБС-иудын 30 орчим хувь нь, цэцэрлэгүүдийн 60 орчим хувь нь ажил хаялтад оролцсон байна. Боломжийг нь олгоод тавьж байгаа шаардлагыг нь биелүүлж байхад хууль зөрчсөн ажил хаялт хийж байгаа хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ? Боловсролын байгууллагад удирдлагын менежмент алдагдсан байна. Чанартай боловсролын үйлчилгээ хүүхдүүдэд хүргэсэн багш нар цалин авах ёстой. Цалин нэмэх асуудал дээр анхаарал тавиад ажиллаж байхад нийгмийн сэхээтэн болсон багш нар маань ийм зохион байгуулалтад орж байгааг гайхаж байна. Гэтэл ажилгүй иргэд маань Төр засгийнхаа нөхцөл байдлыг ойлгож байна. Ажлын байргүй маш олон багш нар бий” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *