Хууль зүй, дотоод хэргийн сайд, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Нямдоржийн Бага хуралдаа хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр “Олон жил намдаа зүтгэлээ. Одоо бидэнд 60 тэрбумын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн.
2016 онд Ч.Сайханбилэг алдаа гаргаагүй бол бид хэцүү байдалд хүрэх байсан. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд ард түмнээс санал авч чадаагүй шалтгааны нэг нь цагаан сарын золголт, нөгөө нь 60 тэрбумын асуудал. Тэр үед л ёс зүйгээ дагаад явцгаа гэж би хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байтугай 2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх.
60 тэрбумын билэг тэмдэг нь М.Энхболд та өөрөө. 65 гишүүний 40 хувь нь саналаа нэгтгээд байхад та юу бодож байна вэ? ЖДҮ-ийн эсрэг тэмцэнэ гээд байх юм. Гэтэл таны удирдаж байгаа УИХ-д олон гишүүд тэр зээлийг авчихсан байна.
Жишээлбэл би өмнө нь 36/36-ийн хурал даргалж байхад над руу дайрч байсан учир парламентын нэр хүндийг бодоод өөрөө М.Энхболдтой уулзаад албаа өгч байсан. Их хуралтайгаа тэмцдэг УИХ-ын дарга гэж байж болох уу? Манай намын хотын гэх фракцид Ц.Элбэгдоржийн толгойлдог АН-ын Үндэсний дэвшлийн нам гэх цөөн тооны асар их мөнгөтэй бүлэглэл М.Энхболдтой нэгдэж Эрдэнэтийн 49 хувийг авсан” гэлээ.Хууль зүй, дотоод хэргийн сайд, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Нямдоржийн Бага хуралдаа хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр “Олон жил намдаа зүтгэлээ. Одоо бидэнд 60 тэрбумын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн.
2016 онд Ч.Сайханбилэг алдаа гаргаагүй бол бид хэцүү байдалд хүрэх байсан. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд ард түмнээс санал авч чадаагүй шалтгааны нэг нь цагаан сарын золголт, нөгөө нь 60 тэрбумын асуудал. Тэр үед л ёс зүйгээ дагаад явцгаа гэж би хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байтугай 2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх.
60 тэрбумын билэг тэмдэг нь М.Энхболд та өөрөө. 65 гишүүний 40 хувь нь саналаа нэгтгээд байхад та юу бодож байна вэ? ЖДҮ-ийн эсрэг тэмцэнэ гээд байх юм. Гэтэл таны удирдаж байгаа УИХ-д олон гишүүд тэр зээлийг авчихсан байна.
Жишээлбэл би өмнө нь 36/36-ийн хурал даргалж байхад над руу дайрч байсан учир парламентын нэр хүндийг бодоод өөрөө М.Энхболдтой уулзаад албаа өгч байсан. Их хуралтайгаа тэмцдэг УИХ-ын дарга гэж байж болох уу? Манай намын хотын гэх фракцид Ц.Элбэгдоржийн толгойлдог АН-ын Үндэсний дэвшлийн нам гэх цөөн тооны асар их мөнгөтэй бүлэглэл М.Энхболдтой нэгдэж Эрдэнэтийн 49 хувийг авсан” гэлээ.