“Рио -2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. 80 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг БНАСАУ-ын тамирчин Ким Хён Гёнтой барилдаж, 6:2-оор ялагдлаа. Тэрээр эхний тойрогт Туркийн Эвин Демирахыг 8:3-аар ялсан.