Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Гэрэлтуяа : Малчдын хүүхдүүд гэрээр сургуулийн өмнөх боловсролыг эзэмших хөтөлбөр бүх орон даяар явагдана

Малчдын хүүхдүүд сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдахгүйгээр сургуульд ордог. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” энэ сарын хоёрны өдөр батлагдсан билээ. Хөтөлбөр батлагдсанаар сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах боломжгүй, 4-5 настай хүүхдүүд эцэг эхийн тусламжтай гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэгдэх боломж бий болж байна. Хөтөлбөрийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Дорнод , Сүхбаатар аймгийн нийт гучин сумыг сонгож сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 4-5 настай хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулсан байна. Хөтөлбөр нь Боловсролын сайдын тушаалаар үндэсний түвшиндУлаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймагт хэрэгжихээр болжээ.

Энэхүү хөтөлбөрийг Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн Банкны санхүүжилтээр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран 2012-2017 онд хэрэгжүүлсэн “Алслагдсан Хөдөөгийн Малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь төслийн хүрээндболовсруулж, нэвтрүүлснээр анх удаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчдын хүүхдүүдэд болон эцэг эхэд нь зориулсан сургалтын хөтөлбөр бий болсон билээ”.

Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр нь:

-эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш” гарын авлага

– Хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлага

– Нэмэлт цахим хэрэглэгдэхүүн

– Эцэг эхийн сонсдог ном

– Сургуулийг түшиглэн байгуулсан “Миний номын өргөө” зөөврийн ном, тоглоомын багцаас бүрддэг. Хүүхдүүд сургуулийн номын сангаас гэртээ авч явж хэрэглэдэг ба багцаа ашиглаж дууссаны дараа номын санд буцааж өгөөд, дараагийн шинэ багцыг авдаг аж. Хөтөлбөрийн явцад нийт арван багц буюу 100 ном, 30 тоглоом ашиглаж суралцдаг байна.

Энэ талаар “Хүүхдийг ивээх сан”-гийн боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа “Хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх насны буюу 4-5 насны хүүхдүүдийн боловсролыг дэмжиххөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэрэгжсэн төслийн хүрээнд малчдын хүүхдүүд сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдахгүйгээр шууд сургуульд ороходтухайн хүүхдүүдэд тодорхой хэмжээний хөгжлийн болоод боловсролын хувьд хоцрогдол гардаг. Эдгээр хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг ээж аавтай нь гэр бүлийн орчинд сургуульд бэлдэх явцыг зохиосон байгуулсан. Энэ үед аймагорон нутгийн хүмүүс гар бие оролцон дэмжиж байсны үр дүнд хөтөлбөр маань амжилттай зохиогдлоо. Төсөлд хамрагдсан хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Эргээд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд дээрээ очиход нэгдүгээр болон хоёрдугаар ангидаа маш амжилттай суралцаж байна. Энэ бол үр дүн. Малчдын хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрийн зорилго маань эцэг эхчүүд хүүхэдтэйгээ гэр бүлдээ ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Гагцхүү хүүхэдтэйгээ яаж ажиллах арга барилаа мэддэггүй. Малчид малаа маллангаа хүүхэдтэйгээ хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдэг арга зүйг заасан. Ингэхдээ “Та өөрөө багш” гэсэн нэртэй гарын авлага гаргасан. Хүүхэд гэр бүлтэйгээ байхдаа дасгал ажил хийнэ. Энэ нь “Би чадна” гэсэн гарын авлага юм. ” Хөтөлбөрт багтсан хоёр гарын авлагын агуулгыг мал аж ахуйтай нь холбож өгсөн. Тиймээс ойлгомжтой сурахад хялбар байх болно. Өдөрт дор хаяж эцэг эхчүүд 20-30 минут хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй.Энэ нь тухайн хүүхдээ хөгжүүлэх хамгийн эхний алхам юм. Ингэж чадах юм бол долоон хоногт хүүхэдтэй 3-4 өдөр ажиллаж байна гэсэн үг.

Түүнчлэн сум орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг эхэд мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал асууж лавлахад мэдээлэл өгөх сургагч багш буюу чиглүүлэгч багш нарыг бэлтгэсэн.

Малчин эцэг эхчүүд96 өдрийн турш хүүхэдтэйгээ ажиллахад нь дэмжлэг үзүүлэх ном тоглоомын багцыг сум болгонд өгсөн. Сум болгонд 30 багц бий. Хөдөөний хүүхдүүд багцаас аваад суралцах боломжтой. Нэг багцад дөрвөөс таван настай хүүхдийн ой ухаан, сэтгэхүй, бүх чадварт нь түшиглэн хүүхдээ хөгжүүлэх арван ном, гурван тоглоом бий. Нэг багц нь давтагдахгүйгээр арван ширхэг байна гэсэн үг. Арван багцад 30 тоглоом 100 ном орсон. Нийтдээ 96 өдрийн хөтөлбөрийн хүрээнд ном тоглоомын багцаа авч ашигласны үр дүнд тухайн хүүхэд мааньМУ-ын Засгийн газрын сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрт хамрагдаж байна гэсэн үг. Эндээс хүүхэд зургаан чадвар суралцаад сургуульд орох болно.” гэв.

Чиглүүлэгч багш нь дөрвөөс таван айлыг хариуцаж аваад эцэг эх хүүхдүүдтэй ажиллах юм байна. Хүүхэд хөгжлийн байдлыг монитор байдлаар гаргажээ. Тухайн хүүхэд арван багцаа авч чадаж байна уу үгүй юу? хүүхдийн хөгжилд ямар ахиц гарч байна гэдгийг тухайн үед нь хянах хөтөлбөрийн нэг хэсэг аж.

Уг төслийг анхны зорилт бол Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр 7500 гаруй бага насны хүүхдийн сургуулийн өмнөх насны боловсролыг сайжруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан аж. Одоогоор үр дүн хүртсэн хүүхэд 8000 гаруй байгаа юм.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *