Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг: Улаанбаатарт тэг зогсолт хийх шийдвэр гараагүй

“Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна” гэх мэдээлэл иргэдийн дунд гарчээ.

Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл тэг зогсолт хийх шийдвэр гараагүй байна.

Мөн ЭМЯ-наас тэг зогсолт хийх санал гаргаагүйг ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлсэн билээ.

Нийслэлийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлсэн юм. Энэ хугацааг сунгах эсэх тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. УОК, Засгийн газар мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргадаг учиртай.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,362 байгаагийн 889 нь эдгэрчээ.

Харин дотоодын халдвар 866-д хүрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *