Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг: Гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна​

ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн хурлаар “Хоёрдугаар сарын 23-наас экспорт, импорт хэвийн явагдана. Харин зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдийг татан авах байдлаар л үргэлжилнэ. Бусад тохиолдолд гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна” гэлээ.

“Гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хил гаалийг ачаа бараа бүтээгдэхүүнээс бусдыг хязгаарлах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хугацаанд ачаа барааны оочер дараалал үүссэн асуудал байхгүй болно. Урд хил дээр Хятадын талд ариутгалын бункерийг барьж байгуулахтай холбоотой асуудал байгаагаас тодорхой хязгаарлалттай явж байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь удахгүй дуусна гэсэн мэдээлэл бидэнд бий.

Хойд хил буюу Алтанбулагийн боомтоор ачаа тээвэр хэвийн нэвтэрч эхэлсэн. Цаашдаа хилээ хэрхэн нээх, гадаад дотоод зорчилтоо яаж зохион байгуулах нь вакцинжуулалт болон тэдгээртэй холбоотой цаг үеийн эрсдэлийн үнэлгээ, ОУ-ын хил гаалийн дэглэм журамтай уялдуулна. Өнөөдрийн байдлаар БНХАУ гаднаас нислэг авахгүй байгаа.

Олон орон хил гааль нь хаалттай хэвээр байгаа. Вакцинжуулалтад хамруулаад гадагш, дотогш зорчиж байгаа олон улсын жишгээр ажиллахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *