Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан, өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болж хувирдаггүй.

-Хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндийг нь унагах, байдал руу оруулж байна.

-Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр.

-Монголын ҮАБЗ аюултай үндэсний зөвлөл болж хувирлаа.

-Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой, ийм алба хаших ёсгүй юм.

-ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй.

-Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олох ёстой, захиалагчийг олох ёстой. Миний харж байснаар энэ хэрэг гурван шаттай юм байна гэж хардаг байсан.

-1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл.

-Шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-УИХ-ын сонгууль ингэж эхэлдэг, улс төрийн амьдралаа сунгахын тулд хийж байгаа арга. ҮАБЗ аюултай байдлын зөвлөл болж хувирсан.

-Хуулиас, шүүхээс зугтаж байсан хүн нь ҮАБЗ-ийн дарга нь болоод юу хийх юм.

-280 сая ам.долларын хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байгаа. Өчигдөр баахан хэрэг дурсахдаа тэр тухай дурдахгүй байгаа. ЖДҮ-ийн тухай ярихүй байгаа.

-Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг зүрхэнд суулгаад өгч. Олон жил сурвалжлага хийсэн сэтгүүлч энийг уншиж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *