“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Манай сонины нэгдүгээр нүүрт “Ц.Элбэгдорж: Ерөнхий сайд санаачилгыг гартаа ав” хэмээн УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга болон намын дарга нартай уулзах үеэрээ хэлсэн үгийг онцоллоо. МАН-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд манай намаас авч явсан зургаан хүнээ өөрийн биеэр авч ирж тушаагаарай” гэсэн бол Ардчилсан намын дарга З.Энхболд “Намын гаргасан шийдвэрийг дагах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зургаан сайдын нэрийг Их хурлаар оруулах боломжгүй” гэдгээ хэлжээ. Үргэлжлэл нь хоёрдугаар нүүрт багтсан бөгөөд Төрийн тэргүүн намын дарга нартай уулзахдаа ямар байр суурь илэрхийлснийг уншаарай.
Тэгвэл нэгдүгээр нүүрээс Дархан аварга Агваансамдангийн Сүхбатын “Эрэмбийг булааж авдаггүй юм” гэж хэвлэлийн хурлынхаа үеэр хэлсэн үгийг онцоллоо. Түүний хувьд Г.Өсөхбаяр аваргаас авсан цолныхоо болзлыг үргэлж түрүүнд нь биелүүлж байснаа хэлээд Б.Бат-Эрдэнэ аварга, МҮБХ энэ бусармаг зүйлсээ зогсоох ёстойг сануулжээ. Үргэлжлэл нь арванесдүгээр нүүрт хэвлэгдлээ.
Тэгвэл “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлний тайлбар толь” хэмээх шинэхэн нийтлэл багтсан юм. Тайлбар толь бүтээлүүдийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Харин долдугаар нүүрт гадаадын дөрвөн жуулчин юунаас болж амь насаа алдсан талаар нэхэн сурвалжилж, тодруулга ярилцлага авчээ. Түүнчлэн Дарханы багш нар Итгэлт хамба, Байгаль далайд аялахаар яваад осолдсон талаар мэдээлэл багтсан байна.
Дэлхийн мэдээ уламжлал ёсоор есдүгээр нүүрт багтсан бөгөөд Далай лам 80 нас хүрлээ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагонд үг хэлэхдээ “Лалын улстай тэмцэхэд хугацаа хэрэгтэй” хэмээн хэлсэн тухай мэдээлэл болон бусад цаг үеийн мэдээллүүдийг тусгажээ.
Улс төрийн арваннэгдүгээр нүүрт ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн “АН, МАН хамтарч ажиллаж чаддаггүй юм байна гэдэг нь харагдлаа” гэсэн тодруулга болон байнгын хороодын хуралдааны товч мэдээлэл багтсан. Түүнчлэн тус нүүрт Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн “Анхны ардчилсан сонгууль бол бахархах сайхан түүх, ардчиллын баталгаа мөн” гэсэн ярилцлагын эхлэл багтсан. Харин үргэлжлэл нь арванхоёрдугаар нүүрт хэвлэгдсэн байна.
Арвангуравдугаар нүүрт түүхч Ц.Цэрэндоржийн “Хубилайг Чингэс хаан бусад ач нараасаа арай өөр гэж үнэлдэг байжээ” ярилцлага болон цаг үеийн мэдээллүүд орсон юм.
Үйл явдлын 17 дугаар нүүрт наадмаар хаана юу үзэж болох талаарх мэдээлэл болон дугуй түгжүүлсэн иргэд ШӨХТГ-т хандаж эрхээ хамгаалуулна гэсэн мэдээлэл багтлаа.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ