Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Ерөнхийсайд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их сургуулиудын харьяанд өгөх талаар ярьсан нь академичдын уурыг хүргэж, цуглаан хийхэд хүргэх нь ээ.Манай шинжлэх ухааны хүрээлэнгүүд ер нь ямар үйл ажиллагаа явуулж, яаж ажилладагюм бол?
-Хүрээлэнгийн ажилтнууд их хийсэн, бага хийсэн цалин ялгаагүй юм чинь, тэгэс ингэсхийгээд өдрийг аргалчихна, жилд нэг хоёр өгүүлэлэнд тэнд нийтлүүлчихнэ, хамтарч байгаад нэг хоёр хурал зохиочихно, түүндээ өөрөө илтгэчихнэ, бусад цагт нь гадуур өөр ажил хийж халтуураас амьдралаа залгуулдаг.
Шинжлэх ухааны зохион байгуулалтынбуруу тогтолцоо хүмүүсийг иймхоёрдмол байдалд оруулсан хэрэг. Ерөнхий сайдын үгтааваараабайж сурсан хүмүүсийн эрх ашгийг хөндлөө. Манай зарим академичид их сургуулиуд руу ойртвол “зэс” нь цухуйна биз дээ.
-Ямар “зэс” гэж?
-Шинжлэх ухааны академийн дөрөв дэх ерөнхийлөгч асан, академич Д.Баатар “Манай академид албан тушаалаа ашиглаж, хүмүүсийг дарамтлаад, өгүүлэл дээр нь гарын үсэг зурдаг, өөрөө лабораторидюу ч хийгээгүй мөртлөө шүү,…феодалын тийм арга систем байна аа, байна,… Шинжлэх ухааны академийг шинэчлэх цаг нь болсон, хэдэн хөгшин хүний дарамтаас залуусыг гаргая” гэжээ. Муухай яа. Энэ чинь хэдэн он бэ. Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд феодализм ноёрхжээ. Үүнийгэкс ерөнхийлөгч-академич нь өөрөө хэлээд шүүмжлээд байна бус уу. Гэтэл иймгаж байдал их сургуулиудад байхгүй болоод удсан шүү.
-Ерөнхий сайдын санаачилгыг та дэмжээд байна уу. Академичид үүнийг шинжлэх ухааны хүрээлэнг устгах шийдвэр гэж байгаа.
-Би үүнийг Хүрээлэнгүүдийгустгах биш, харин аврах гарц гэж харж буй. Хүрээлэнгүүдийн дотоод төрх байдал үнэнхүү муудсан нь баримт юм. Шинжлэх ухааны академид ажиллаж буй 15 залуу доктор танай сонинд “Монголын шинжлэх ухааны байгууллага өвгөн академичдийн тэтгэлгийн газар биш” гэсэнил захидал нийтлүүлснийг уншихад хүрээлэнгүүд толгойноосоо ялзарсан нь харагдана.
-Яагаад хуучинсаг, таны хэлснээр толгойноосоо ялзарч байна вэ?
-Өөрчлөлт шинэчлэлээс сугарч хоцорсны гай юм. Аль 1994 ондНҮБ, ЮНЕСКО -гийн өгсөн зөвлөмжийг авсан бол хүрээлэнгүүд ингэж сүйрлийн төлөвт орохгүй байх байсан. Хэдэн хүн тэр онц чухал материалыг тас нуусан нь өнгөрсөн жил илэрсэн. Эдүгээ хүрээлэнгүүд үндсэндээ тав дахь цувааны хүмүүсээр дүүрчээ. Гэхдээ Б.Анхбаяр, Ж.Бадрахнарынзалуу докторуудхэд гурав бий.
-Тав дахь цуваа гэдгээ тодруулна уу?
-Тав дахь цувааныхан гэж том ХХК, Хувийн ба Төрийн Их сургууль бас Төрд гологдсон хүмүүсийг хэлдэг. Уг нь хүрээлэнд эхний хоёр цувааныхан ажиллах учиртай. Хүрээлэн гэдэг нь IQ доогуур хүмүүсийн орогнох газар байх ёсгүй юм. Дээр нэр дурдсан залуу докторууд”ХүрээлэнгүүдИх сургуулиуд руу ойртсоноор оюутан залуустай ханьсана, магистр, докторын сургалт удирдана, цалин нэмэгдэж, илүү баталгаатай болно”гэж үзэж байгаа юм билээ.
-Олон улсад шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь тусдаа байдаг уу. Суурь судалгааг төрөөс санхүүжүүлдэг дэлхийнжишиг ямар байдаг вэ?
-Суурь судалгааг нээлттэй ба хаалттай гэж хоёр хуваадаг. Нээлттэй буюу иргэний судалгааг их сургуулиуд дээр хийх болхарин хаалттай буюу цэрэг арми, сансар, цөмийн технологи зэрэг маш нууц байдалд хийдэг, стратегийн технополис гэх нэрийн дор явуулдаг судалгааг тусгай хот, хүрээлэн төвөөр дамжууланхийнэ. Манайд иргэний гэгдэх суурь судалгаагтусгай хүрээлэн дээр явуулж өдий хүрсэн нь тоталитар дэглэмээс эхтэй алдаатайүзэгдэл. Гаж үзэгдэл араасаа гажиг дагуулдгийг бид харлаа. Засахгүй цаг алдах тусам байдал улам хүндэрч, хүрээлэнгүүд бүрэн сөнөх биз, одоо яаралтай арга хэмжээ авах цаг.
-Суурь судалгааг их сургууль дээр төвлөрүүлдэг ньямар үндэслэлтэй вэ?
-Онолын суурь судалгааих сургуулиа түшихийн учир гэвэл, тэрээр шууд үйлдвэрлэл-инноваци болон хувирдаггүй бөгөөд эхлээд оюунлаг залууст үр нөлөөгөө өгч, тэднийг шинжлэх ухаанч инновацийн сэтгэлгээгээр цэнэглэх замаар төлжин бэхэждэг. Их сургуулиас хөндий хийсэн суурь судалгааны өгөөж буурч, багш шавийн холбоо тасардаг гэмтэй. Шавьгүй эрдэмтэн үр жимсгүй модтой адил хэмээснийг манай академичиднотлов бус уу. Суурь судалгаа хийх, түүнийхээ үр дүнг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх нь тухайн эрдэмтнийоюуны цараа IQ-г харуулна. Оюуны царааөндөр байх нь угаасаа их сургуулийн багшийн зайлшгүйшаардлага. Ингэхээр, иргэний суурь судалгаа гэдэг нь ерөөсөөих сургуулийн багш нарын хийх ёстой үндсэн ажил бөгөөд түүнийгпрофессорын ажлын доторхи шаардлагаболгодог. Иргэний суурь судалгаа гэдэг бол тусдаа хүрээлэн дээр хэдэн хүн төрийн захиалгаар хийж суудаг ажил биш, бүх багш нарбайнга хийж, оюутан шавь нартаа нөлөөлж, бас тэдгээр шавь нартайгаахамтардаг,магистр-докторын сургалтанд багтдаг ажил юм.
-Шинжлэх ухааны нээлтүүдийн түүхийг харахад ихэвчлэн гэртээ, эсвэл гараашид хийсэн байдаг. Яг хүрээлэнд хийсэн нээлт бараг байдаггүй юм билээ. Тэгэхээр заавал тусдаа хүрээлэн байх шаардлагатай гэж үү?
-Яг тийм. Харининновацийн хаалттай судалгаа бол өөр юм, түүнд технологи тал нь давамгайлах тул ядаж л маш өндөр хурдны компьютер, ховор нууц материал хэрэгтэй.Таны гаргалгаацэвэр онолын суурь судалгаанд хамаарна.
-Манайх шиг Шинжлэх ухааны академитай байсанзүүн Европын орнууд, бас ОХУ, БНХАУ-додоо байдал ямар байгаа бол?
-Зөвлөлт загварын Шинжлэх ухааны академитай байсан зүүн Европын бүх орон иргэний чиглэлтэй суурь судалгаагаа шууд их сургуулид руу шилжүүлжээ.Энэ өөрчлөлтийг ихэд амжилттай хийсэн орны нэг ньЭстони юм. Тэнд 1989 онд Эстонийн эрдэмтдийн холбоо байгуулагдаж, 1997 оны дөрөвдүгээр сард парламентаар “Эстонийн Шинжлэх ухааны академийн акт”-г баталснааролон нийтийн статустай эрдэмтдийншүхэр нийгэмлэг болжээ. ИнгэснээрЭстонийн оюуны нөөцийг нэгтгэх боломж бүрдсэн.1988 оноос эхлүүлсэн шинэчлэлийн зорилго нь: улс орны оюуны бүх нөөцийг нэгтгэн зангидах явдал байжээ. Шинэчлэлнь Зөвлөлтийн загвараарэрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийгих сургуулиас гадна байгуулсан тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн.Үүний үр дүнд Эстонийн их сургуулиуд судалгааны шинжтэй болох боломж бүрдсэн аж. Эстони улс оюуны гол хүчээТартуИх сургууль дээр төвлөрүүлж байна. Монгол Эстони хоёр төсөөтэй тул эрдмийн хүчийг нэг их сургууль дээр төвлөрүүлж байгаа Эстонийн туршлага бидэндхэрэгтэй байх.
ОХУ-д Шинжлэх ухааны академийн өөрчлөн байгуулалт эхлээд нэг жил боллоо. Орос ШУА харьяа хүрээлэнгүй болж, хүрээлэнгүүдийг ФАНО хариуцаж байна. Саяхан ОХУ ын ерөнхийлөгчийн дэргэдэхШУ-ны зөвлөл хуралдсан. 2015 ондхүрээлэнгүүднэг бол их сургуулиуд руу,эсвэл Рогозин(Медведевийн орлогч, цэрэгаж үйлдвэрийн цогцолборын дарга)-ы харьяанд шилжих, бас биеэ бүрэн даахасуудлаа нэг мөр шийдэх юм. ОХУ-д үүсээд байгаа шинэ нөхцөл байдал нь цэрэг армиа яаралтай шинэчлэхийг шаардаж, түүнд нь нэмэлт онолын судалгаа хэрэгтэй болсон тул хуучин ШУА-ийн харьяаны хүрээлэнгүүдээс хэрэгтэй байж мэдэх залуусыг Рогозин татан авах юм байна. Монголд ийм цэрэг армийн онц шаардлага үгүй тулШУА -н харьяа хүрээлэнгүүдийг Их сургууль руу ойртуулах нь гарцаагүй зөв шийдэл. Харин биеэ даагаад явчихаж чадна гэсэн хүрээлэнг оролдох хэрэггүй. Саналыг нь асууж болох. Тиймхүрээлэн ч бараг үгүй байх аа даа,учир нь хувийн сектор өндийгөөгүй байна шүү дээ.
БНХАУ-д 100 их сургууль, улмаар дэлхийн тэргүүлэх 10 их сургуулийг буй болгож, тэдгээрт суурь судалгааг төвлөрүүлэх төрийн бодлого хэрэгжиж байна. БНХАУ-д ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн суурь судалгааны санхүүжилтийг аль эрт зогсоосон. Эрдэмтэд ньсудалгаагаа дагаж нэг хэсэг нь их сургуулиуд руу, үлдэх нь том компаниуд руу шилжжээ. Хүрээлэнгийн авьяаслаг залуус инновацийн гарааны компани байгуулан тусдаа гарчээ. Жишээ нь, ШУА-ийн физикийн хүрээлэнгийн Чен Чуншиан гэгч төрөлхийн IQөндөртэй залуу 1980 онд “Өндөр технологи плазмын үйлчилгээ” нэртэй хувийн компани байгуулснаарЖунггачун шинжлэх ухааны паркийн эхлэл тавигдсан тухай өнгөрсөн жилийн манай ШУТ-ийн үндэсний чуулган дээр БНХАУ-ын “TIME” группын ерөнхийлөгч Ван Шаолинмэдээлсэн.
-Манайд хүрээлэнгүүдийг хөдөлгөхөөрШинжлэх ухааны академи бас хөдлөхболов уу?
-Тэр ойлгомжтой. Уг нь эхлээдШУА-аа эрдэмтдийн нийгэмлэг болгосонсон бол онох байв. Гэхдээ одоо ШУА-аа хамтад нь хөдөлгөх ёстой. Засварыг захаас нь бус голоос нь цогц хийвэл их сургуулиудын шинэчлэл дэмжигдэх болно.
-Хүрээлэнгүүдийг хөдөлгөснөөр600 сая төгрөг хэмнэх бололтой?
-Эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин үнэхээр бага. Засаг мөнгө хэмнэх гэж байгаа бол яг хажууд нь газар дээр сул хэвтэж байгаа ШУА-ийн удирдлагад өгдөгхоёр тэрбум төгрөгийг эхлээд хэмнээч ээ. ШУА нь хүрээлэнгүүдийн тайланг нэгтгэхээсөөр юу ч хийдэгггүй, өөрчлөлт, шинэчлэлийг эсэргүүцдэг, амьдрах чадвараа бүрмөсөн алдсан, ардчилал зах зээлийг хараан зүхдэг феодалын оронцог болжээ. ШУА-ийг сүйрлээс аврах цаг болсон. Энэ тухайд ШУА-ийн 15 залуу доктор танай сонинд хандаж “Одоо судалгаа хийх үе нь нэгэнт өнгөрсөн, дурсамжаараа амьдарч буй тэдгээр өвгөдөд өгч буй энэ их мөнгөө харьяа хүрээлэнгүүдийн залуу ажилтнуудадөгдөг байсан болМонголын шинжлэх ухаан арай илүү хөгжихсөн” гэж бичжээ. Залуусын шаардлага зөв гэж би хэлэх байна.
Ц.ӨРНӨХ